- Барааны код:
-
Ship-FEL-cold
ФЕЛБИНАК өвчин намдаах наалт (хүйтэн)
- ҮНЭ :
-
25,000₮
Урамшуулах оноо:
250
pts
- Ангилал:
-
Эмэгтэй
-
Эрэгтэй
-
Эрүүл мэнд
> Өвчин намдаах наалт
Найрлагандаа 70мг Felbinac (өвчин намдаагч) агуулсан бөгөөд богино хугацаанд үйлчилж, өвдөлт зовиурыг багасгана.
Наасны дараа бага зэрэг сэрүүн мэдрэмж төрнө.
Хэмжээ: 14ширхэгтэй (7ш×2уут)
1ширхэгийн хэмжээ: 14×10см
Үйлчилгээ, үр дүн:
Хуян хэт хөөрснөөс (хүзүүний булчин чангарч хөшсөнөөс) болж дал мөрөөр өвдөх, нуруугаар өвдөх, үений өвдөлт, булчингийн өвдөлт, булчин шөрмөсний суналт болон үе булгарах хавдах, янгинах, хугарал гэмтэл бэртэл, цус хуралт, хөхрөлт зэрэгт үр дүнтэй.
Хэрэглэх заавар:
-Адилхан хэсэгт 1 өдөрт 2 удаа хүртэл нааж болно.
-Нойтон, хөлстэй хэсэгт наах бол сайтар хатаасны дараа наана уу.
Агууламж: (100г-д)
Felbinac 0,5г (1ш наалтанд 70мг)
Нэмэлтээр L-ментол, Дисопропаноламин, Карбоксвинилын полимер, Титанын оксид, Каолин ( цагаан шавар), Натрийн этилендиаминтетраацетат, Д-сорбитол, Пропандиол, Кротамитон, Натрын полиакрил, Полиакрилын хүчил, Глицерин, рН тохируулагч болон бусад 3 төрлийн хүчин зүйлс агуулсан.
Хадгалах заавар:
1. Нарны гэрэл шууд тусахааргүй, чийг багатай, сэрүүн газар хадгална уу.
2. Бага насны хүүхдээс хол байлгана уу.
3. Хэрэглэсний дараа уутанд нь буцаан хийж амсрыг нь сайтар таглана уу.
4. Хадгалалтын хугацаа хэтэрсэн бол хэрэглэхээ зогсооно уу.
Анхааруулга:
1. Дараах хүнд хэрэглэж болохгүй.
-Наалт болон найрлага дахь хүчин зүйлсээс харшил (улайх, загатнах, хавдах) өгдөг
-Багтраа өвчтэй
-Жирэмсэн
-15-аас доош настай
2. Дараах хэсэгт хэрэглэж болохгүй.
-Нүдний ойр орчим болон салст бүрхэвч гэмтсэн
-Үрэвссэн (тууралт гарсан), цэврүүтсэн, ил шархтай
-Мөөгөнцөр, үлд гарсан болон бугласан хэсэгт
3. 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэж болохгүй.
Зөвлөгөө авна уу:
1. Дараах хүмүүс хэрэглэхийн өмнө эмчийн зөвлөгөөг авна уу.
-Эмчилгээ хийлгэж байгаа
-Эмний харшилтай
2. Хэрэглэсний дараа дараах шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчийн зөвлөгөөг авна уу.
-Арьсны гадаргууд тууралт гарах, улайлт өгөх, хавдах, хүчтэй загатнах, хэт халуу дүүгэх, цэврүүтэх шинж илэрвэл.
3. 5-6 хоног хэрэглэсний дараа өвчин намдахгүй бол хэрэглэхээ зогсоож, эмчийн зөвлөгөөг авна уу.